
2025 оны 04-р сарын 21-нээс 04-р сарын 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвХугацааны эхээр буюу 21,22-нд нийт нутгаар салхи шуургатай, 24,25-нд зарим газраар хур тунадас орно.
Хур тунадас:24-25-нд шилжих шөнө болон 25-ны өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно.
Салхи: 21,22-нд ихэнх нутгаар, 24-нд Уулархаг нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 25-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүсээд эргээд 26-наас дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.