
Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт орших
“Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лхамсүрэн гаргасан.
Хүсэлтийг үндэслэн аймгийн ИТХ-ын Ажлын албанаас өнөөдөр (2025.04.23) холбогдох хууль болон журмын дагуу "нийтийн сонсгол" зохион байгуулав.

"Нийтийн сонсгол"-д аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллага, компанийн удирдлага болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жамъяндорж сонсголыг даргалан явуулав.
Мөн Ховд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтийн сонсголыг олон нийтэд шууд дамжуулан хүргэлээ.
"Нийтийн сонсгол"-оор:
“Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” ерөнхий мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсож, оролцогчид асуулт, санал гаргалаа.

"Нийтийн сонсгол"-ыг зохион байгуулагчдын зүгээс “Нийтийн сонсголын тухай хуулийн 17.4.4-д” заасны дагуу сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулахаар төлөвлөж байна.

