-Аргын тооллын 4 сарын 26. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 4 сарын 26. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 28, хөхөгчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал шороо, дэлгэрүүлэгч-26 од, идэр барилдлагат өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-19:57.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, нүүдэл хийх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, угаалга, залбирах, өс дарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ малгай, хувцас өмсөх, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, морь уралдуулж эхлэх, малын хашаа, хороо барих, малын үс, ноос хяргах, цэрэг хөдөлгөх, бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ