Чандмань, Зэрэг суманд цаг уурын автомат станц суурилуулж Улсын сүлжээнд амжилттай холболоо

May be an image of 4 people

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)- aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төсөл"-ийн санхүүжилтээр Финлянд улсын Vaisala үйлдвэрийн AWS-310B цаг уурын хэмжлийн 216,2 сая төгрөгийн өртөгтэй бүрэн автомат станцыг Ховд аймгийн Чандмань, Зэрэг сумдад суурилуулав.

Энэ ажлыг энэ оны 04 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэн, шинжилгээ судалгааны ажлын тасралтгүй байдлыг хангуулан Улсын сүлжээнд холболоо.

May be an image of 2 people and text

Автомат станц нь салхины мэдрэгч нь долгионы өөрчлөлтөөр зүг, хурдаа хэмждэг нарийвчлал өндөр, цанталт мөстөлт үүссэн ч салхи хэмжих давуу талтай аж.

Үүний үр дүнд цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирч орон нутгийн уур амьсгалын нөөц бүрдүүлэхэд бодит хувь нэмэр болно. 

May be an image of text

Дээрх сумдад өмнө нь ашиглаж байсан AWS330, CAMS620 автомат станцуудад шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүдийг худалдан авч тоноглон Дарви, Алтай цаг уурын харуулуудад суурилуулахаар ажиллаж байна.

Ингэснээр хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж цаг уурын хэмжилтүүдийг минутын нарийвчлалтай хэмжиж мэдээлэх, хадгалах харах боломжтой бүрдэнэ. 

May be an image of 4 people







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ