ХОВД АЙМАГ:Ойрын 10 хоногт салхи шуургатай, зарим газраар хур тунадастай байж, 05-р сарын 01-нээс нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ

May be an image of twilight, horizon and text

2025 оны 04-р сарын 28-наас 05-р сарын 07-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 10 хоногт салхи шуургатай, зарим газраар хур тунадастай байж, 05-р сарын 01-нээс нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ/

Хур тунадас: 04-р сарын 30-наас 05-р сарын 01-нд шилжих шөнө болон 05-р сарын 01-нд зарим газраар, 05 дугаар сарын 02-нд Уулархаг нутгаар, 03-нд ихэнх нутгаар, 06,07-нд Их нууруудын хотгороор бага зэргийн хур тунадас, бороо орно.

Салхи: 28,30, 05-р сарын 05-нд ихэнх нутгаар, 05-р сарын 01,03-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур:Уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 05-р сарын 01-нээс бага зэрэг сэрүүсч, Уулархаг нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө  +14...+19 градус дулаан байна байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ