"Арт констракшн компанийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх Архитектор, М.Баасанжав Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 4 people and text

Боомтын өргөтгөлийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж буй Барилга, хот байгуулалтын зураг төслийн "Арт констракшн компанийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх Архитектор, М.Баасанжав болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.07.21/ аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзав. 

May be an image of 2 people

Ажлын хэсэг боомтын өргөтгөл, анхаарах асуудлын талаар орон нутгийн удирдлагуудын саналыг сонсож газар дээр нь ажиллахаар Ховд аймагт ажиллаж байгаа нь энэ юм. 

May be an image of 2 people and text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

-Нүүрс тээвэр, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж аль болох сум, орон нутгийн саналыг сонсож тусгах, иргэдийн амьдрал, эдийн засгийн үр өгөөжийг нь тооцож ажиллах нь чухал гэдгийг анхаарууллаа. Мөн чиг үүрэг бүхий бусад байгууллага, хамтрагч талууд ажлаа сайтар уялдуулах шаардлагатай талаар талууд санал солилцсон байна.

May be an image of 2 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ