БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань Ховд аймагт ажиллах үеэрээ сурагчдад өөрийн нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Энэхүү тэтгэлгийг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа аймгийн Засаг даргын нэрэмжит "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" тэтгэмжид хамрагддаг хүүхдүүдийн төлөөлөл болсон 60 гаруй сурагчид олгосон байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд сурлагын амжилт хүсье. Элчин сайдтай боловсролын салбар тэр дундаа хүүхэд багачуудыг дэмжин ажиллах хамтын ажиллагааны эхлэл болсонд туйлын баяртай байна. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуаньд талархлаа гэж цахим хуудаснаа нийтэлжээ. Огноо: 7/25/2025 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1579 Мэдээ таалагдсан: