
Монгол Хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Олон улсын хөөмийн VI наадам"-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Хөөмийн наадам энэ оны наймдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Ховд аймагт болно.

Ажлын хэсэг бэлтгэл ажил хангаж байна.
Өнөөдөр /2025.07.30/ ажлын хэсэг хуралдаж бэлтгэл ажил, зохион байгуулалт, анхаарах бусад асуудлын талаар хэлэлцлээ.

Одоогоор
“Монгол хөөмийн урлаг” Эрдэм шинжилгээний бага хуралд 10 гаруй эрдэмтэн, судлаачид оролцохоор илтгэлээ ирүүлээд байна.
Харин дөрвөн төрөлд явуулах Хөөмийн наадам-уралдаанд ОХУ, БНХАУ-ын ШУӨЗО, Өвөрмонголын өөртөө засах орны 40-өөд Монгол улсаас 30-аад буюу 70-аад оролцогч оролцохоор бүртгүүлсэн байна.