-Аргын тооллын 8 сарын 20. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 20. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 27, цагаагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал уул, өглөгт охин-6 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-19:56.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин туулай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хурим хийх, бэрийн үйл, гуйлга гуйх, анд бололцох, их хэрэг үүсгэх, нууц зөвлөгөөн, лам болох, буян номын үйл, ном сонсох, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, гадагш өгөх, үзмэр үзэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, хөрөнгө исгэх, үр цацах, мал агтлах, улайны үйл, хиншүү хярвас гаргах мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ