
Намрын эхэн хөх бич (бага) сар, 5 шар мэнгэ, ус суудал.-Аргын тооллын 8 сарын 24. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, бага морь-10 од, арвидах барилдлагат өдөр. Тэрсүүд өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:59-19:49.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.