Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс бэлчээрийн төлөв байдлын судалгааны ажлыг хийдэг. Энэ жилийн хувьд 17 сумын 91 багийн нийт 84 зогсоол цэгт судалгааны ажиглалтыг 2025 оны 08 дугаар сарын 08-14-ний хооронд хийж дуусгасан байна.Судалгааны энэхүү ажлыг хийснээр тухайн бүс нутагт хэрхэн өвөлжиж, хаваржих талаарх малчдад нэн шаардлагатай нийгэм эдийн засгийн зөвлөмж мэдээ гаргах юм. Зөвлөмж, мэдээллийг боловсруулах ажил хийгдэж байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ. Огноо: 8/24/2025 Төрөл: Цаг агаар Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 640 Мэдээ таалагдсан: