Монгол улсын 12 сурагч Германд "СОЁЛЫН СОЛИЛЦОО"-нд оролцож байна

May be an image of 9 people

Д.Ариун:
“Монгол, Германы хооронд соёлын гүүр барихыг зорьж байна.
  
Валленхорст, Герман
2025 оны 7-р сарын 8 | Кристоф Бейер

Германы Доод Саксони мужийн Валленхорст хотын Холлаге дүүрэгт Монгол Улсаас 12 өсвөр насны хүүхэд зочлон, соёлын солилцооны хөтөлбөрт оролцож байна. Монгол улсын баруун хязгаар Ховд аймгаас ирсэн эдгээр сурагчдын аялал, соёлын танилцуулгыг Монгол Улсад төрж өссөн, өдгөө Германд амьдарч буй Д.Ариун санаачлан зохион байгуулжээ. /Герман дахь Монгол гэрт/

14–17 насны 8 охин, 4 хөвгүүн Германд ирээд нутгийн байгаль, амьдралын хэв маягтай танилцаж, герман гэр бүлүүдэд байрлаж байна. Тэд Ариуны хашаанд барьсан Монгол гэрт хамт сууж, эх нутгийн соёлыг харь оронд дахин мэдрэх завшаантай байв. 
“Энд үнэхээр гайхалтай, бүх зүйл ногоон, нам гүм, тайван” хэмээн сурагч Буянаа сэтгэгдлээ хуваалцав.

May be an image of 1 person and text

Сэтгэлээс ургасан санаачилга


Д.Ариуны хувьд 25 жилийн өмнө Оснабрюк хотод эдийн засгийн эрх зүйгээр суралцахаар ирсэн бөгөөд одоо тус хотын их сургуульд ажиллаж байна. Тэрээр энэ жил гурван Монгол оюутныг Германд ирж суралцахад нь тусалсан бөгөөд энэ чиглэлийн арвин туршлагатай нэгэн юм. Харин энэ удаа анхны сурагч солилцооны хөтөлбөрийг өөрийн санаачилгаар амжилттай хэрэгжүүлж байна. “Оснабрюк болон түүний орчин тойронд залууст хэрэгтэй бүх боломж бий. Үүнийг л эх орныхоо хүүхдүүдэд харуулахыг хүссэн” гэж Ариун хэлэв.

Сургуулийн ширээний ард уулзсан соёл

Монгол сурагчид Германы түүхэн хотуудтай танилцаж, Оснабрюкийн төв, Ратхаус, сүм хийдүүдээр аялжээ. Тэд Брамшегийн ерөнхий боловсролын сургуулийн (IGS Bramsche) 9-р ангийн сурагчидтай хичээлд хамт оролцож, сургуулийн өдөр тутмын амьдралтай танилцсан байна. Мөн өөрсдийн орны талаар илтгэл тавьсан нь Герман сурагчдын анхаарлыг ихэд татжээ.

Герман хэлийг сонгосон сурагчид

Солилцоонд оролцогч бүх сурагч Герман хэлний тодорхой мэдлэгтэй бөгөөд тэд бүгд Ховд хот дахь “German Speaking Club” буюу “Герман хэлний клуб”-ийн гишүүд юм. Энэхүү клубийг Ариун өөрөө санаачлан байгуулсан бөгөөд сурагчид сургуулийн дараа хамтдаа Герман хэл судалдаг байна. Тэрбээр жил бүр Монголд хэдэн долоо хоног ажиллаж, хэлний сургалт явуулахын зэрэгцээ Герман хэл дээрх ном, сурах бичгүүдийг Ховд руу илгээж, герман хэлний номын сан бүрдүүлж байгаа нь олон сурагчдад шинэ боломж нээжээ.
“Миний эзгүйд нөхөр маань хоёр хүүхдээ сайн харж, намайг бүх талаар дэмждэг. Үүнд нь би маш их талархдаг” хэмээн Ариун хуваалцав.
 
Монгол руу чиглэсэн хөтөлбөр ч хүлээгдэж байна.

Д.Ариуны хашаанд байрлах уг Монгол гэрийг 2007 онд түүний хамаатнууд хуримын бэлэгт өгчээ. “Хөдөөгийн Монголд гэр бол гэр бүлийн нийгмийн төв цэг байдаг” гэж тэр тайлбарлав. Тэрбээр ирээдүйд тус солилцоог хоёр чиглэлтэй болгох , Герман сурагчдыг Монголд урьж, нутгийн айл өрхөд байрлуулан, Алтайн нуруу болон Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах зорилго тавьж байгаа аж.

Европын аялал үргэлжилнэ.


Өөрсдийн зардлаар Герман улсад ирсэн эдгээр сурагчдын аялал үүгээр дуусахгүй. Тэд 7-р сарын 17-нд нутаг буцахаасаа өмнө Парис, Франкфурт, мөн Хойд тэнгисийн нэгэн арал руу аялж, Европын соёл, амьдралтай илүү гүн танилцах болно.

Энэхүү солилцооны хөтөлбөр нь зөвхөн хэл сурах, улс орнуудтай танилцах явдал биш, харин хоёр өөр соёлын залуу үеийнхэн хоорондын ойлголцол, найрамдлын гүүрийг байгуулах алхам болж байна.

May be an image of 12 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ