
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2026.01.12/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулав.

Энэ удаагийн барилдаанд хүчит 64 бөх зодоглон, эр бяр, уран мэхээ уралдуулан барилдсанаас Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек үзүүрлэн, Үенч сумын харьяат, аймгийн заан Б.Уртнасан, Дөргөн сумын харьяат Аймгийн начин Т.Эрдэнэдалай нар их шөвөгт шалгарлаа.
Харин дунд шөвөгт Ховд сумын харьяат, аймгийн начин Ж.Мухтар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн начин Ш.Еркинбек, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, аймгийн начин Ж.Өтеген, Цэцэг сумын харьяат, сумын заан Г.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна.

Барилдааны жаяг дэгийг аймгийн Үндэсний бөхийн холбооны дэргэдэх жаяг дэгийн баг хариуцан ажилласан бөгөөд хөлийн цэц, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч нар хариуцлагатай ажилласнаар барилдаан дэг журамтай явагдаж өндөрлөлөө гэж зохион байгуулагчид онцоллоо.