
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Гантулгын Сүнжидмаа, Ховд аймгийн Булган сум дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дамираны Батчимэг нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Өнөөдөр
/2026.01.13/ Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгуулсан
"Тангараг өргөх ёслолын ажиллагаа"-нд тус шүүхийн шүүгч, ажилтнууд болон гэр бүлийнхэн нь оролцож төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүгчийн туслах Г.Сүнжидмаа, Д.Батчимэг нарт баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан
"Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайн хэлбэрээр зохион байгуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын нийт 77 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагчийн эгнээнд шилжин орж байна. Эдгээрийн бүрэлдэхүүнд Г.Сүнжидмаа, Д.Батчимэг нар багтаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газар