Ховд аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, ХАА-н асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор МАН-ын баруун бүс хариуцсан дэд дарга Ш.БАТСҮХЫГ томилжээ.

Олон үндэстэн ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Засаг даргаар 2 дахь удаагаа томилогдон ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Аймгийн Засаг дарга Д.Галсандондог ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаасаа өмнө  хамтарч ажиллах багаа бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.  Ховд аймгийн МАН-ын бүлгийн шийдвэр.аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, ХАА-н асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор МАН-ын баруун бүс хариуцсан дэд дарга, Алтай сумаас сонгогдсон Аймгийн ИХ-ын төлөөлөгч  Ш.БАТСҮХЫГ томилж тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авчээ.

Харин Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан, Цэцэг сумаас Аймгийн ИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Уранчимэгийг  2016 оны 08-р сарын 1-ээс томилохоор болсон байна. Албан тушаалын томилгоо үүгээр дуусахгүй. Хэнийг  ямар хэлтэс агентлагийн даргаар томилох асуудал өнөөдөр иргэд олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Иргэд, олон нийтийн дунд  аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар  Мөст сумын харьяат,  Жаргалант сумын ЗДТГ-ын дарга асан Т.Цагаанхишиг, ТЗУХ-ийн даргад Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Ц.Ганданповрон, БОЭТ-ийн захирлаар МАН-ын хорооны дэргэдэх НАЭХ-ны тэргүүн, Жаргалант сумын Буянт багаас Аймгийн ИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Амаржаргал нарын нэр яригдаж байгааг хэлж байна.  Хөдөлмөр, Нийгмийн Халамж Үйлчилгээний   Хэлтсийн даргад Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш, Ховд аймгийн Ойн ангийн дарга Л.Батбаяр, Төрийн банкны эдийн засагч Б.Нармандах гээд хэд хэдэн хүний нэр яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Д.Галсандондогийн  Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хийсэн тохироогоор бол  зарим хэлтсийн дарга нарыг солихгүй, хэвээр нь ажиллуулахаар болсон гэнэ. МАН-ын хорооны дарга, аймгийн засаг дарга Д.Галсандондогийн  хувьд  хэнийг ямар албанд томилох бүрэн эрхтэй. Бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмнийхээ эрх ашиг, сонголтыг  дээдэлж  төрийн ажлын мэдлэг, туршлагатай, төр ард түмнийхээ төлөө  хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах чадварлаг, шилдэг тэргүүний, иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнээр багаа бүрдүүлнэ гэдэгт найдаж, харах л үлдэж байна. Магадгүй албан тушаалын томилгооноос шалтгаалаад  бүрэн эрхийнх нь  4 жилийн хугацаанд тогтвортой ажиллахуу үгүй юу гэдэг асуудал ч тодорхой хугацааны дараа  хөндөгдөж магадгүй хэмээн  зарим улс төрчид үзэж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ