Цаг агаар

-Аргын тооллын 1 сарын 7. Ням (Адьяа) гараг / 2018

-Аргын тооллын 1 сарын 7. Ням (Адьяа) гараг / 2018-Билгийн тооллын 21, шарагчин гахай, харцага-11 од, хий суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:16-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Үс бүү засуулахад өвчин ирэх машид муу болой.-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа ү
1/6/2018

2018 оны 01-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

 Агаарын температурын сарын дундаж нийт нутгаар 19-24 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.Нийт нутгаар: Нэгдүгээр  арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 24-29 град
1/6/2018

2018 оны 01-р сарын 06-наас 01-р сарын 10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 05,06-нд уулархаг нутгаар ялимгүй цас  орно. Салхи: 06,09-нд Алтайн салбар уулсаар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с.Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
1/5/2018

2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 08-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 1-3нд  зарим газраар ялимгүй цас орно.  Салхи: 2,3нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Алтайн салбар уулсаар 12/14м/с хүрнэ. Бусад хугацаанд 3-8м/с.Агаарын температур: Хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
1/2/2018

2018 оны 01-р сарын 02-ноос 01-р сарын 05-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 02,03,04-нд зарим газраар  цас орно. Салхи: 2-нд Алтайн салбар уулсаар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с.Агаарын температур: Хүйтэрч Их нууруудын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
1/1/2018

Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

2017 оны 12 дугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны 1 дүгээр сарын 1-2-нд зарим газраар цас орж,  цасан шуурга шуурч, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, ялангуяа шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41..-46 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -36..-41 градус, бусад нутгаар -25..-30 градус хүрч чангарах төлөвтэй байгаа тул холбогдох арга хэмжээг ав
12/31/2017

2017 оны 12-р сарын 28-наас 2018 оны 1-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 27-нд зарим газраар ялимгүй цас, 31, 1-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи: 26-28-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.Агаарын температур: 28-наас хүйтний эрч чангарч Их нууруудын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээлээ.
12/27/2017

2017 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21,23-нд зарим газраар ялимгүй  цас, 22-нд зарим газраар бага зэргийн цас орно.  Салхи: 21,22,23-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.Агаарын температур:  Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
12/18/2017

2017 оны 12-р сарын 15-наас 12-р сарын 19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх хугацаанд цас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд 4-9м/с.Агаарын температур: Алтайн өвөр говиор  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
12/14/2017

2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-нд зарим газраар ялимгүй  цас, 13,14-нд зарим газраар бага зэргийн цас орно.  Салхи: 12,13,14-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.Агаарын температур: 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 14-нөөс хүйтний эрч чангарч Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 
12/11/2017
Ховдын мэдээ