Улс төр

“Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг гацааж байгаа нөхдийг шалгуулна”

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр Монгол Улсыг эрчим хүчний тусгаар улс болгон, цахилгааны үнийг 5 дахин бууруулах ач холбогдол бүхий “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг гацах эрсдэл үүссэн асуудал хөндөгдлөө.УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих асуудлыг сүүлийн 50 жил ярьж, төр засаг хөөцөлдөж байна. Монгол Улсын Ерөнхий
7/1/2021

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-д 800 оноо авсан Ховд аймгийн сурагчдад сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг олгохоор болжээ

Ховд аймгийн хэмжээнд 2021 онд нийт 1100 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа. Тэдгээр сурагчдаас ЭЕШ-д 800 оноо авсан бүх сурагчдад 1 жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгоно гэдгээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Мөн хамгийн өндөр оноо авсан 20 хүүхдэд тус бүр 1,0 сая төгрөгийн урамшуулал олгох юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт болоход ердөө 14 хоногийн хугацаа үлдсэн. Нийт төгсөгчдөд амжилт хүсье. 
6/16/2021

Монгол улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, Монгол улсын 30,31 дэх ерөнхий сайд, МАН-ын дарга УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” уриатай оролцож байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа орон даяар “ЦАХИМ”-аар зохион байгуулав.Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны "ЦАХИМ" нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогт, аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Батсуурийн Дүгэржав, ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди, намын хороон
5/24/2021

МАН, МАХН нэгдэж "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа

Монголын улс төрийн ууган хүчин, зууны манлай, зуун жилийн түүхтэй “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр албан ёсоор баталсан байдаг. Тус гэрээнд намын шат шатны байгууллагууд ч мөн үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг тусгасан. Үүний дагуу Ховд аймгийн Монгол Ардын нам, Монгол ардын Хувьсгалт намын хороод эв нэгдлээ бататгаж өнөөдөр /2021.05.24/ “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа. Улмаар МАХН-ын түмтийн да
5/24/2021

Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

 Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг баталжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга нь тухайн шатны ЗДТГ-ын дарга эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд бүрэлдэхүүнд нь аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёсто
4/8/2021

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ханджээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина” гэж тусгасан. Энэхүү бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ. Тэрбээр асуулгадаа “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн
3/15/2021

С.Бямбацогт: Хотод гацсан орон нутгийн иргэд болон оюутнуудыг шинжилгээ өгч буцаах нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" хийх мэдээлэл хийж байна.УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт:-Цар тахлын үед Улсын онцгой комисс, шуурхай комисс, эмч, цагдаа, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгойгийнхон, эрчим хүч, хүнсний үйлдвэр дэлгүүрүүд болоод хот тохижилтийнхон маань эрсд
11/19/2020

МАН шинээр томилогдох дарга нартай “УДИРДЛАГЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” байгуулж ажиллана

МАН-ын хорооны 6 дугаар хурал 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралд МАН-ын хорооны нийт 139 гишүүний 104 нь буюу 74,8 хувийн ирцтэй оролцов. Энэ үеэр аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн бэлтгэл ажил, үр дүнгийн талаар тайлагналаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргад Г.Пүрэвгандийг, Засаг даргад Б.Дүгэржавыг дэвшүүлэхээр болж тогтоолыг М
10/27/2020

Аймгийн сонгуулийн хорооноос нэгдсэн дүнг танилцууллаа

Ховд аймгийн Сонгуулийн хорооноос "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль"-ийн нэгдсэн дүнг албан ёсоор танилцууллаа. Орон нутгийн сонгуульд 53872 сонгогч санал  өгөхөөс 37617 хүн санал өгч,  ирц 69,83 хувьтай дуусчээ. Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд  МАН 27 суудал, АН 13 суудал, МАХН 1 суудал тус тус авчээ.Мөн Дарви сумын Мөрөн баг, Дуут сумын Цагаанбургас, Мөнххайрхан сумын Хаг багт намуудаас нэр дэвшигч санал тэнцсэн т
10/20/2020

Ховд аймагт сонгуулийн санал хураалт 69.83 хувьтай өндөрлөжээ

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 15-нд өндөрлөлөө. Ховд аймгийн хэмжээнд 53872 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүний 69.83 хувь буюу 37617 иргэн саналаа өгчээ. Уьдчилсан дүнгээр Монгол ардын намаас нэр дэвшигч 27 мандат авсан. Харин Ардчилсан намын нэр дэвшигч 13 мандат, Монгол ардын хувьсгалт нам нэг мандат тус тус авсан гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос танилцууллаа. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын эцсийн дүн мэдээлэл хараахан
10/16/2020
Ховдын мэдээ