УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Батцогт орон нутагт ажиллаж байна.

 2016 оны  УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж чадаагүй ч гэлээ нийт сонгогчдын цөөнгүй нэг хэсэг нь өөрийг нь дэмжиж саналаа өгсөн учраас ийнхүү өөрийн нэр дэвшсэн тойргийнхоо сонгогчидтой уулзан, тэдэнд талархлын үгээ илэрхийлж, цаашдаа ч санал бодлоо хуваалцаж, эргэх холбоотой хамтран  ажиллахаа илэрхийллээ. Тэрээр  Үенч Алтай Мөст сумдад ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзан тэдэнд өнөөгийн төр засгийн бодлого шийдвэрийн алдаа дутагдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо. Хэдийгээр ард иргэд нэгэнт сонголтоо хийж МАН-д саналаа өгсөн ч өмнөх  УИХ-аар ард иргэдийн амьдралд нийцүүлэн баталсан зарим хуулийг хүчингүй болгож байгаад харамсаж байгаагаа дуулгаж  байсан юм.   Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ардчилсан нам бусад улс төрийн намуудтай хамтран төр барихдаа хангалттай шүүмжлүүлж, эцэст нь  бас дүнгээ тавиулсан учраас  өнөөдөр сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж эрх баригчдын амлалтыг нь хэрэгжүүлэхэд ташуур өгч ажиллах зорилттой байна. Тийм ч учраас УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаагаа тэрээр дуулгасан юмаа. Сонгуульд ялагдчихсан гээд ирэх 4 жилд зүгээр суух биш эрх баригчдын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд улс төрчийнхөө хувьд хөндлөнгийн хяналтаа тавьж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд нь  шударгаар дуу хоолойгоо гарган, хувь нэмрээ оруулан, шахаж шаардаж ажиллахаа хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл ард иргэдтэйгээ хамтран ажиллаж төрийн хяналтыг бий болгохын төлөө ажиллахаар зорьж байгаагаа хөдөөгийн ард иргэдэд дуулгалаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ