10-р сарын 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
11,14-нд зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9м/с, 14-17-нд зарим газраар 18-20м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24м/с хүрч  шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад сумдын нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар  хүйтэрнэ.

2016  оны  10-р сарын 03-ны 08 цагаас 10-р сарын 10-ны  08 цаг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм
        Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт Жаргалант-9,0мм, Ховд-7,0мм, Чандмань-6,4мм, Зэрэг-4,0мм, Булган, Дуут сумын нутгаар 2,0-2,6мм, Дарви, Мянгад, Үенч, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 1,0-1,1мм, Мөнххайрхан, Мөст, Манхан сумдад 0,0-0,2мм тунадас орлоо. Харин Цэцэг, Алтай, Дөргөн  сумдын төвд хур тунадас ороогүй байна. Салхи: 2-14м/с. Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар өдөртөө 5 градус хүйтнээс 9 градус дулаан, бусад нутгаар 0-21 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 9 градус дулаанаас 18 градус хүйтэн байлаа.
                                               Мэдээ бичсэн инженер Б.Норовсүрэн

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ