-Аргын тооллын 4 сарын 4. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 4 сарын 4. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 8, цагаагчин тахиа, шороо суудал, 7 улаан мэнгэ, өглөгт охин-6 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулттай өдөр. Ханш нээнэ-22:22.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:25-19:26.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс авахуулахад нас уртасна. Гэвч туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, дайсан дарах, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мэргэ төлгө тавих, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ