Ховд аймгийн Сонгуулийн хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүлээн авлаа.



Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймгийн Сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу хийж ажилласаар байна.  Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга гишүүд, төлөөлөлүүдэд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн төвийн мэргэжилтэн Ш.Нэмэхжаргал 2017 оны 06-р сарын 17 ны өдөр Ховд Нисэх онгоцны буудал дээр албан ёсоор  хүлээлгэн өгсөн ба тэдгээрийг Тагнуулын байгууллагын хяналттай, Цагдаагийн хамгаалалттай хүлээж авлаа.




Ховд аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 52264 сонгогч бүртгэгдсэн, нийтдээ 92 санал авах байр ажиллаж байна. Тэгвэл 99 ширхэг санал тоолох төхөөрөмж, 52057 ширхэг саналын хуудас хүлээж авлаа. Энэ нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэж аймгийн Сонгуулийн хорооноос үзэж байна.


ВИДЕО:



Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг 6-р сарын 20-21 хүртэл аймгийн Тагнуулын газрын хяналтанд хадгалах бөгөөд санал тоолох төхөөрөмжийг 6-р сарын 20 ны өдөр сумдын Сонгуулийн хорооны дарга нар, технологийн мэргэжилтний хамтаар Цагдаагийн ажилтны хяналтанд ирж хүлээж авна. Харин саналын хуудсыг аймгийн Сонгуулийн хороо мөн өдрийн 11 цагт улс орон даяар явагдах өгөгдөл дамжуулах туршилтыг явуулсаны дараа сумдын Сонгуулийн хороонд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Хуулийн дагуу санал хураалт явагдахаас 3 хоногийн өмнө саналыг хуудсыг тухайн санал авах байранд бүрэн хүргүүлсэн байх ёстой учраас Ховд аймгийн Сонгуулийн хорооныхон энэ ажлыг хуулийн хүрээнд, шуурхай зохион байгуулахаар ажлаа төлөвлөж байна.




 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ