Гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх үүднээс Ховд аймгийн ИХ-ын Төлөөлөгч тус бүр 50,000 төг, ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийджээ.



2017 он гарсаар Улсын хэмжээнд 145 ой хээрийн түймэр гарч, одоогийн байдлаар Монгол орны Төвийн болон Хангайн бүсийн 21 газар гал түймрийн голомттой, агаарын температур 32-40 градус хүртэл халж, ихэнх нутгаар хуурайшилт ихтэй гандуу байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байгаа боловч түймрийн голомт бүрэн дарагдаагүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж, ард иргэд сайн дурын хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хандивын аянд нэгдлээ.



Өөрөөр хэлбэл: Аймгийн ИХ-ын 41 Төлөөлөгч тус бүр 50,000 төг, ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдсэн байна. Түүгээр ч зогсохгүй гал түймрийн гамшгийг даван туулахад эх оронч санал санаачилга гарган, сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэг үзүүлэхийг Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, ард иргэддээ уриалжээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ