Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар зарим сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.


Өнөөдөр 2017/2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар явагдаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Жаргалант сумын 12 жилийн I сургууль болон 1-р цэцэрлэгийн 2017/2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тэрээр:“Сургууль, цэцэрлэг бол олон нийтийн оролцоонд түшиглэсэн хүүхдийн болон хүний хөгжлийн төв байх ёстой юм шүү” хэмээн онцлоод энэ өдөр сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр цэцэрлэгт орж буй алдрай бяцхан үрсүүддээ, бага ангид элсэн суралцахаар сургуулийн босгыг анхлан алхан орж буй хүүхдүүддээ болон нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, сурагчиддаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж  сурлага, урлаг, спорт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 


Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар явагдаж байгаа энэ өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Жаргалант сумын 12 жилийн II сургууль, II цэцэрлэгийн шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцлоо.
Тэрээр хэлсэн үгэндээ: Монголын ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид болоод эцэг эхчүүд, төр хувийн хэвлийн уялдаа холбоо чухал гэдгийг онцлоод нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэн, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлсэн юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ