Булган сумын залуус "Залуучууд ба сумын хөгжил" сэдвийн хүрээнд уулзалт, өдөрлөг зохион байгуулав.


Өдөрлөгийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Т.Батхуяг нээсэн бол аймгийн ИТХ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-ийн тэргүүн Б.Гантогоо, аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн амьдрах ухааны сургагч багш Ч.Нямхүү, Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Бурмаа, Булган сумын нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч А.Шинэжил залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, сумын ИТХ-ын үйл ажиллагаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын эрүүл мэнд өнөөгийн байдал, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 


Уулзалт өдөрлөгийн үеэр “Залуусын давалгаа” үйл ажиллагааны хүрээнд хандивласан нэмнээг Булганы сайн малчин С.Батбулган, Т.Мөнхжаргал нарт гардуулж өглөө. Өдөрлөгт 60 гаруй залуу хамрагдаж залуучуудын хөдөдмөр эрхлэлт, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи, залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх газар, түүнийг бий болгох хөгжүүлэх нь сэдвийн дагуу салбар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргасан ба Булган сумын ИТХ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-ийг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ