ГХУСАЗСЗ-өөс Олон нийтийн цагдаа нарыг хувцас хэрэгслэлээр хангав



Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран Олон нийтийн цагдаа нарт холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажилтнуудын ажлын идэвхи санаачлагыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Олон нийтийн цагдаагийн ажилтныг чадавхжуулах сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.  Сургалтад Ховд аймгийн 16 сумын Олон нийтийн цагдаа нар оролцож мэдлэгээ дээшлүүлэв.



Энэ үеэр сургалтад оролцсон Олон нийтийн цагдаа нарт ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр дүрэмт хувцас, дохиур мод, шүгэл, гарын авлага, хэрэг бүртгэлийн дэвтэр зэргийг ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Н.Бямбажав нар гардуулан өглөө.



ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ