-Аргын тооллын 2 сарын 28. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 2 сарын 28. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 24, улаан бич, онгоц-18 од, гал суудал, 5 шар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:36-18:34
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохистой.
-Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, равнай үйлдэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ