-Аргын тооллын 3 сарын 1. Баасан (Сугар) гараг/ 2019 /



-Аргын тооллын 3 сарын 1. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 25, улаагчин тахиа, суулга-19 од, шороо суудал, 4 ногоон мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:34-18:35
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу цээрлэвэл зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, ажилд болох, эм найруулах, эрдэм сурах, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, замд гарах, бэрийн үйл, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бусдаар шүтүүлэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ