-Аргын тооллын 3 сарын 2. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 3 сарын 2. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 26, шар нохой, элдэв тэнгэртэн-20 од, төмөр суудал, 3 хөх мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:32-18:37
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал амгалан жаргалантай сайн. Гэвч луу, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохистой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, шүтээн босгох, тариа ногоо тарих, худалдаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ