-Аргын тооллын 3 сарын 3. Ням (Адьяа) гараг / 2019 /



-Аргын тооллын 3 сарын 3. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын 27, шарагчин гахай, яруу эгшигт-21 од, огторгуй суудал, 2 хар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-18:38
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохистой.
-Хонь, туулай, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвч, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ дээл эсгэх, анд бололцоход муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ