-Аргын тооллын 3 сарын 5. Мягмар (Ангараг) гараг / 2019 /



-Аргын тооллын 3 сарын 5. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын 29, цагаагчин үхэр, чөдөр-23 од, уул суудал, 9 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:26-18:41
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул цээрлэвэл зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, дайнд ялах, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот суурин, байшин барилгын суурь тавихад сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ