Ховд аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган” болов



Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”-ыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Чуулган ХАБЭА-н талаар төрийн бодлого ба талуудын байр суурь, ХАБЭА-н талаар хэрэгжүүлж буй туршлага, ХАБЭА-н талаар анхаарах асуудал, зөвлөмж гэсэн гурван хэсгээр явагдсан юм. 



Чуулганд оролцогчид ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтыг хангах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар санал нэгдлээ. Мөн ХАБЭА-н стандарт, дүрэм журамд нөхцөл байдлын үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ХАБЭА-н сургалтад хамруулах, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж хэвших, энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, аж ахуйн нэгж байгууллагууд жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг санал гаргасан юм.



Зөвлөгөөний үр дүнд гаргасан саналыг энэ сарын сүүлчээр болох ХАБЭА-н улсын зөвлөгөөнд хүргүүлж, төр засгийн бодлогод тусгуулан ажиллах юм байна.

ВИДЕО: 

 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ