Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтнуудын сургалт, зөвлөгөөн” болов



Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран 10 сарын 4, 5-ны өдрүүдэд “Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтнуудын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын дарга нар, мэргэжилтнүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож байгаа юм.


Орон нутагт анх удаагаа зохион байгуулж буй тус зөвлөгөөнөөр 2019 оноос эхлэн аймгуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжсэнтэй холбогдуулан төсөл арга хэмжээг зохион байгуулахад анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж, сайн туршлагаа солилцож байна. Мөн Төрийн өмчийн болдлого зохицуулалтын газрын өмчийн ахлах мэргэжилтэн А.Нарангэрэл, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Ө.Одбаатар нар “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл судалгаа”-ны чиглэлээр сургалт явууллаа.

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ