“Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлдөх уулзалт, зөвлөгөөн” болов



2019 оны 10-р сарын 11-ний өдөр ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха хотод “Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлдөх уулзалт, зөвлөгөөн” боллоо. Зөвлөгөөнд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав -аар ахлуулсан ажлын хэсэг оролцож, Их Алтайн бүс нутгийн улс орнуудтай худалдаа эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ашигтай, бодит хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хэд хэдэн саналуудыг уламжилсан байна. Энэ үеэр оролцогч талууд Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн тухай "Санамж бичиг"-т гарын үсэг зуржээ.



ВИДЕО:














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ