Аргын тооллын 11 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 12, харагчин тахиа, дэлгэрүүлэгч-26 од, суудал уул, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:14-17:04. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, мэргэ төлгө тавих, эм найруулахад сайн. Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ