Жолооч нар Ховд аймаг, “Мо-Эн-Ко” ХХК хоорондын хамтран ажиллах гэрээний зарим заалтыг хасах тухай санал гаргав


Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын 2021-2024 онд хамтран ажиллах гэрээг тун удахгүй шинэчлэхээр төлөвлөж буй.  
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг тус гэрээг шинэчлэн боловсруулж байгаа юм. Иймээс “МоЭнКо” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчид өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн төв талбайд тайван жагсаал хийлээ.
Энэ үеэр шинээр байгуулах гэрээний урьдчилсан загварт тусгасан зарим зүйл, заалтуудыг хасах, өөрчлөлт оруулах тухай санал хүсэлт гаргаж, танилцууллаа. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, албан ёсоор хүсэлтээ уламжилсан юм.



Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж буй 20 гаруй компани бий. Эдгээр компанид ойролцоогоор 600 орчим жолооч ажиллаж байна. Иймээс жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зарим тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав илэрхийллээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ