-Аргын тооллын 3 сарын 28. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 28. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 15, хөхөгчин гахай, харцага-11 од, суудал хий, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-19:16.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, орон байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, хувцас эсгэх, нүүдэл хийх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ