"Цагдаа" сэдэвт шүлэг, гар зургийн уралдааны шилдэгүүд тодорлоо

May be an image of 6 people, people standing and indoor

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын 100 жил, Мөрдөн байцаах албаны 75 жилийн ойг тохиолдуулан оюутан, сурагчдын дунд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, “COVID-19” цар тахлын үед тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор “ЦАГДАА” сэдэвт шүлэг, гар зургийн уралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 13-наас 27-ны өдрийн хооронд зохион байгууллаа. 
Гар зургын уралдаанд 29, шүлгийн уралдаанд  26 бүтээл ирсэн байна.

Гар зургийн уралдааны төрөлд:
-Тэргүүн байранд 12 жилийн 1 дүгээр сургуулийн 4 “а” ангийн сурагч Г.Халиунаа,
-Дэд байранд 12 жилийн Прогресс сургуулийн 10 “в” ангийн сурагч Ц.Энхжин,
-Гутгаар байранд 12 жилийн 1 дүгээр сургуулийн 2 “б” ангийн сурагч Б.Гэрэлт-Од, 
Шүлгийн уралдааны төрөлд:
-Тэргүүн байранд 12 жилийн Цаст-Алтай сургуулийн 7 “г” ангийн сурагч Ц.Анужин,
-Дэд байранд 12 жилийн Прогресс сургуулийн 6 “б” ангийн сурагч З.Номин,
-Гутгаар байранд 12 жилийн 1 дүгээр сургуулийн 11 “а” ангийн сурагч Г.Аюушмаа нарын бүтээл тус тус шалгарчээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөнд байрлуулж, олон нийтэд сурталчилж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ