“Оролцоо” төсөлд нэг аймгаас 120 залуус хамрагдах боломжтой



ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлж буй залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдахаар Ховд аймгийн хэмжээнд нийт 220 залуучууд бүртгүүлснээс оюутан болон ажил хөдөлмөр эрхлэж буй залуучуудын бүртгэлийг цуцалснаар нийт 199 залуучуудын бүртгэл баталгаажжээ. Одоогоор аймгийн ХХҮГ-аас сонгон шалгаруулалтын ярилцлагыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Үүнээс 120 залуучуудыг шалгаруулах юм. Учир нь уг төслийн хүрээнд улсын хэмжээнд нийт 5000 залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ба нэг аймгаас 120 залуучууд хамрагдах боломжтой аж.

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох вакуумжуулсан 14 хоногийн сургалтыг ирэх 09 дүгээр сарын 2-ноос эхлэн Улаанбаатар хотод зохион байгуулна. Үүний дараагаар ахин 14 хоног өөрсдийн сонирхсон чиглэлээр дадлагат гарах юм. Ингэхдээ нэг ээлжинд нийт 1600 залуус сургалт, дадлагад хамрагдах бөгөөд оролцогчдыг программын тусламжтай түүврийн аргаар сонгож үе шаттайгаар хамруулна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.    

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ