Манхан, Мөнххайрхан сумын сурагчид Тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрт хамрагдаж байна



Монгол экологи төв ТББ-ын хамт олон энэ оны 10 дугаар сарын 05-10-ны хооронд Ховд аймагт ажиллав. Энэ үеэрээ Манхан, Мөнххайрхан сумдад  Тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийнхөө нэг дэд хөтөлбөр болох “ЗАЛУУСЫН ХҮЧ” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь сурагчдыг хооронд нь танилцуулж, багийн үйл ажиллагаагаар дамжуулан орон нутагт тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийг эрэлхийлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд дээрх сумдын ЕБС-ын 9-12 дугаар ангийн сурагчдыг хамруулж, хөтөлбөрийн үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй оролцож, өөрийгөө хөгжүүлэх талаар сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж өгөв.

Тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож болзол хангасан зорилтот аймаг сумдаас нийт 5 сурагчийг шалгаруулж 2023 онд Европийн холбоонд сурагч солилцооны хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ.  

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ