Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ард иргэдэдээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв



Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:

"НУТГИЙН ЗОН ОЛОН, АХАН ДҮҮС
ЭРХЭМ ХҮНДЭТ АРД ИРГЭД ЭЭ... 
Та бүхэндээ учран золгож буй 2022 оны шинэ жилийн мэндийг хүргэж мэндчилье.
Дэлхий нийтэд тархсан “КОВИД-19” цар тахлын халдварын амаргүй цаг үеийг та бид хамтдаа даван туулж нэгэн оныг үдэж байна. 2021 онд нөхцөл байдал амаргүй байсан ч нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт амжилт гарсан нь та бидний хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэе ээ.
2022 он алслагдсан бүс нутгийн ард иргэд та биднийг хөгжил дэвшилд хөтөлсөн түүхэн жил байх болно. Бие даасан эдийн засагтай, өрсөлдөх чадвараараа бүс нутагтаа тэргүүлэх “ШИНЭ ХОВД”-ын хөгжлийн түүхийг хамтдаа бүтээе.
Ингээд ирж буй ондоо хүн бүр эрүүл энх, айл бүхэн аз жаргал, баяр баясал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ"
гэжээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ