Эрдэнэбүрэн сум 250 хүний суудалтай "спорт заал"-тай боллоо



Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэбүрэн суманд баригдсан 250 хүний суудалтай "Спорт заал"-ыг хүлээн авав. Энэ бүтээн байгуулалтын ажлыг "Буянтын боргио" ХХК улсын төсвийн 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн байна. Энэ онд Зэрэг, Мянгад, Буянт гэсэн сумдад спорт заал барьж байгуулснаар тус аймгийн бүх сум орчин үеийн шаардлага хангасан заалтай болох юм.

Бүх сумдад “Спорт заал” байгуулж буйтай холбогдуулан аймгийн Биеийн тамир спортын газраас мэргэжил, аргазүйн зөвлөмж өгч хамтран ажиллахаар төлөвлөжээ. Ингэснээр Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр дамжуулж иргэдийн эрүүл мэндийг дэмжих, олон төрөлт спортоор хүүхэд багачуудыг  хичээллүүлж, аймаг, бүс, улс, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан шилдэг тэргүүний тамирчдыг бэлтгэн гаргах бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ