Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа “Халамжаас- т” өдөрлөг эхэллээ



Хөдөлмөр нйигмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох аймгийн ХХҮГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Халамжаас-Хөдөлмөрт” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2022.05.02/ эхэллээ. Энэ арга хэмжээний хүрээнд Жаргалант сумын  Алагтолгой, Жаргалан багийн иргэд оролцсон өдөрлөгийг  нэгдүгээр сургууль дээр зохион байгуулав. 



Төрөөс хүн амын талаар баримтлаж буй бодлого шийдвэр үйлчилгээ, арга хэмжээг Жаргалант сумын иргэдэд хүргэх, сурталчлах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахад өдөрлөгийн зорилготой тус өдөрлөгийн хүрээнд дээрх байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд  иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна. 



Энэ сарын 2-ноос эхлэн 9-ныг хүртэл үргэлжлэх уг өдөрлөгийг Жаргалант сумын 12 багууд дээр товлосон өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал, энэ сарын 3-нд Бичигт, баатархайрхан багийн иргэдийг хамруулан 7 сургууль дээр зохион байгуулах бол , 4-нд Буянт, Бугат баг 6 сургууль дээр, 5-нд Тахилт, Хайрхан баг 3 сургууль дээр, 6-нд Магсаржав, Цамбагарав баг Цаст-Алтай сургууль дээр, 9-нд Наран, Рашаант багийн иргэд хөдөлмөрчид оролцсон өдөрлөг  2 сургууль дээр тус тус  болно.   
Халамжаас хөдөлмөрт өдөрлөгийг зохион байгуулснаар төрөөс хөдөлмөр эрхлэлт болон нйигмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээг орон нутгийн иргэд олон нийтэд сурталчлах, мэдээлэл зөвлөгөө өгөх чухал ажил болж байгааг зохион байгуулагчид энэ үеэр онцолж байлаа.

ВИДЕО:




 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ