“ХОСГҮЙ ҮНЭТ ХОВДЫГ НЭЭЦГЭЭЕ” аялал жуулчлалын салбарын анхдугаар чуулган боллоо



Баруун бүсийн тулгуур төв, Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэн аймгийн тулгуур салбарыг бий болгох зорилгоор “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгвэл 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “ХОСГҮЙ ҮНЭТ ХОВДЫГ НЭЭЦГЭЭЕ” аялал жуулчлалын салбарын анхдугаар чуулганыг зохион байгуулав. 



Чуулганд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БОАЖГ-ын дарга Л.Батбаяр зэрэг аймаг орон нутгийн удирдлагууд, Монголын аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг аялал жуулчлалын салбарын тур оператор, компанийн удирдлагууд, Төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхөрлөл, холбоод, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэсэн 150 гаруй хүн оролцлоо. 



Энэ үеэр Ховд аймгийн нутгаас олдсон Алтай ятга, эртний үеийн тэмээн хяруулын бүтэн өндөг зэрэг ховор олдвор, олон угсаатны нүүдэлчин өв соёл, ахуй амьдрал, үзэсгэлэнт байгалийг харуулсан бүтээлийг чуулганд оролцогчдод сонирхуулахаар дэлгэн тавьсан байлаа.



Таван уран бүтээлч 30 гаруй бүтээлээ дэлгэн 200 000-аас 3,0 сая төгрөгөөр үнэллээ. 



Ховд аймагт малчдын нөхөрлөл, жуулчны бааз, амралтын газар, тур оператор зэрэг 20 гаруй компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа бий. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ