"Дэлхийн усны өдөр"-ийг угтан Ногоон байгаль эко клубын сурагчид Жаргалант сумын ЕБС-дад ажиллав

May be an image of 5 people, people standing and indoor

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 
Жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

Энэ өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх “Ногоон байгаль” эко клубын сурагчид Жаргалант сумын ЕБС-дын ариун цэврийн өрөөний гоожуурын цорго, нойлын суултуурын ус алдалтыг зургаар баримтжуулан ажиллаж байна. 
Эвдэрхий угаалтуур нь хоногт 18л ус, эвдэрхий суултуур нь хоногт 760 л усыг үр ашиггүй урсгадаг тул эвдэрхий угаалтуур, суултуурыг 7 хоногийн дотор засварлах хүсэлтийг хүргүүлж, 7 хоногийн дараа янзалсан цоргуудыг хүлээж авна.

May be an image of 5 people and people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ