“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ болсон “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг энэ сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр зохион байгуулсан юм. Ховд аймгийн хэмжээнд 2023 онд 1230 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болсон 200 хүүхэд Монгол улсын иргэний андгай өргөн, зарим хүүхэд Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.Иргэний андгай өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож төр улс, хууль ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, эх оронч үзэлтэй, эцэг эх өвөг дээдсээ хүндэлж, эх түүхээ судалж, номонд дуртай, эрдэм номд шамдсан иргэн болоорой хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.Андгай өргөх ёслолын ач холбогдлыг түүх, соёл, өв уламжлалаараа бахархдаг, Монгол гэсэн бүхнээ эрхэмлэн дээдэлсэн, эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай, дараагийн шинэ залуу иргэнээ Монгол Улс хүлээж авч буй явдал хэмээн тодорхойлсон байдаг.Мөн аймгийн Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институтийн захирал Б.Гантогоо “Хувь хүний ур чадвар” сэдвээр лекц хүргэлээ. Огноо: 11/27/2023 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1591 Мэдээ таалагдсан: