Энэ 7 хоногийн дунд хугацаанд ихэнх нутгаар салхи шуургатай байж 13-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна

хойд туйл, уул, цас ба бичвэр нарын зураг байж магад

2024 ОНЫ 01-Р САРЫН 08-НААС 01-Р САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛХ
7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
/Энэ 7 хоногийн дунд хугацаанд ихэнх нутгаар салхи шуургатай байж Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орж, 13-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна./
ХУР ТУНАДАС: 08,11-нд зарим газраар, 09,12-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно.
САЛХИ: 09, 09-нээс 10-нд шилжих шөнө,12-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
АГААРЫН ТЕМПЕРАТУР: Нийт нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 13-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ