Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын хамт олон 7 хоног бүрийн даваа гаргийг “Өглөөний сонсгол”-оор эхлүүлдэг уламжлалтай.
Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр энэ удаагийн хурал эхэлж, Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Засаг дарга Б.Амартүвшин нар мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэ удаагийн хуралд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Нямдаваа оролцож, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Төрийн байгууллага 2025 оноос эхлэн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангаж, олон талт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулж байна.
Саяхан бүх нийтийн хэрэгцээнд зориулж, Монгол хэл, бичиг дэд хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ОНХС-гийн дэмжлэгээр “Монгол бичиг" сэдэвт ном хэвлүүлжээ.
Уг бүтээлийн дээжийг Жаргалант сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагч болон зарим сургууль, цэцэрлэгийн төлөөлөлд хүлээлгэн өглөө гэж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

