
Нэг. Үндсэн мэдээлэл:
Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк 1924 онд үүсгэн байгуулагдсанаар манай улсад эдийн засгийн шинэчлэл хийх, мөнгөний бодлогыг цаашид хэрэгжүүлэх боломж бүрдэж улс орны мөнгөн гүйлгээг нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлага бий болсон.
Улмаар Ардын Засгийн газраас 1925 онд мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол баталж, мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банканд олгосноор 1925 оны арван хоёрдугаар сарын 9-ний өдөр төгрөгийг гүйлгээнд анх гаргажээ.
Ийнхүү Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийг “Төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоос болон цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлсэн байдаг.
Иймд энэ жил орчин цагийн мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг анх гүйлгээнд гаргасны 100 жилийн ой тохиож байгаа тул үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, түүх болон хамгаалалтын элементийг таниулах, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор шилдэг эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Хоёр. Ач холбогдол:
Энэхүү уралдаан нь дараах ач холбогдолтой:
•Монгол төгрөгийн түүхэн замнал, хөгжил, ач холбогдлыг олон нийтэд таниулах
•Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, хадгалалтын соёл, хамгаалалтын онцлогийг ойлгуулах
•Сурагчдын судалгаа шинжилгээ хийх, бичгийн ур чадварыг хөгжүүлэх
•Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогын тогтвортой байдалд төгрөгийн гүйцэтгэх үүргийг ухааруулах
Гурав. Зорилго:
Эсээ бичлэгийн уралдааны зорилго нь Монгол төгрөгийн 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүх, эдийн засаг, санхүүгийн боловсролын ач холбогдлыг хөндөж ахлах ангийн сурагчдын төгрөгийн түүхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, уншиж судлах, бичгийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Түүнчлэн үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, түүний хадгалалт, хамгаалалт, зөв хэрэглээний талаарх ойлголтыг олон нийтэд түгээх зорилготой.
Дөрөв. Сэдэв:
“Төгрөг 100” ерөнхий сэдвийн хүрээнд дараах дэд сэдвүүдээр бичиж болох ба хязгаарлагдахгүй. Үүнд:
• Монгол төгрөгийн үүсэл, хөгжил ба эдийн засгийн хувьсал
• Төгрөг ба Монгол Улсын мөнгөний бодлогын хөгжил
• Төгрөг ба олон улсын санхүүгийн зах зээл
• Мөнгөний зөв хэрэглээ, хадгалалтын соёл
• Монгол төгрөгийн хамгаалалтын элементүүд ба хуурамч мөнгөний эсрэг тэмцэл
• Олон улсын мөнгөн тэмдэгтийн чиг хандлага,
Тав. Хамрах хүрээ:
• Эсээ бичлэгийн уралдааныг улс орон даяар зохион байгуулна.
• Ерөнхий боловсролын дунд болон ахлах ангийн сурагчид буюу 6-12 ангийн хүүхдүүд оролцох боломжтой.
Зургаа. Эсээнд тавигдах шаардлага:
• 1000-1500 үгэнд багтаан Монгол хэлээр бичих;
• Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
• Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах);
• Бичгийн стандарт:
• Үсгийн фонт: Times New Roman;
• Үсгийн хэмжээ: 12;
• Мөр хоорондын зай: 1,5;
• Магgins: дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм.
• Гарчиг өгсөн байдал Нүүр хуудсанд өөрийн нэр, ажил, мэргэжил, холбоо барих 2 утас, и-мэйл хаягийг бичих;
Долоо. Шалгуур үзүүлэлтүүд:
Ерөнхий шаардлага:
• Цаг баримтлал /18:00 цагаас хоцорсон бол -5 оноо/-5
• Үгийн тоо /1000-1500 үг/-10
• Бичгийн стандарт /Фонт, үсгийн хэмжээ, маржин, гарчиг.../-5
• Асуултад хариулсан байдал
4. Уралдааны ач холбогдлын хүрээнд асуудал шийдвэрлэсэн байдал-10
5. Судалгаа, тоо баримт ашигласан байдал-10
6. Агуулгын хүрээнд бичсэн байдал-10
Эсээний чанар:
• Үг үсгийн алдаа-5
• Найруулга зүй-5
• Логик дэс дараалал-10
• Энгийн ойлгомжтой байдал-10
• Уншихад сонирхолтой байдал-10
• Шинэлэг санаа /давтагдаагүй/-10
Нийт 100
Найм.Шалгаруулалт:
Уралдааны дүнг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны вэбсайт, сошиал сувгуудаар олон нийтэд түгээнэ.
Шагнал:
I байр: 1,000,000 төгрөг + Өргөмжлөл
II байр: 800,000 төгрөг + Өргөмжлөл
III байр: 500,000 төгрөг + Өргөмжлөл
Тусгай байр (2 хүртэл): Мөнгөн шагнал + Өргөмжлөл
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл essay@mongolbank.mn хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг mongolbank.mn, www/.mongolbank.mn вэб хуудаснаас болон 11-311240 дугаарын утсаар
лавлана уу.