-Аргын тооллын 5 сарын 3. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 5 сарын 3. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, хар бич, мэнгэ 8 цагаан, суудал гал, өглөгт охин-6 од, үл тохирох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:31-20:07.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин бар, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худалдаа хийх, худаг малтах, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, хиншүү, бузар, бэлбэсний үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ