
-Аргын тооллын 9 сарын 9. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 17, цагаагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, могойг хүлэгч-25 од, үхэх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:21-19:17.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг. Харин бич, тахиа жилтнээ сөрөг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, нохой авах, угаалга, залбирах, өс дарах, газар хагалах, ус хааж бөглөх, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, хүнийг ханаж, төнөх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.